ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол улс 1989 онд олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн Конвенцийн эгнээнд нэгдэн орсоноор олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын өмнө нислэгийн аюулгvй байдлыг хангах тухай “Гишүүн улс нь өөрийн нутаг дэвсгэрт нисэхийн өгөгдөл/нисэхийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх" үүргийг хүлээдэг.


Чикагогийн конвенцийн Хавсралт 15-ын дагуу 2002 оны 10-р сарын 01-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба байгуулагдан "Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай нисэхийн мэдээлэл, нисэхийн өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг хангах" үйлчилгээг үзүүлж байна.

НМҮА нь “Иргэний Нисэхийн Дүрэм 175”-ын дагуу дараах нисэхийн мэдээллийн үйлчилгээг эрхлэн явуулж байна. Үүнд:


  • NOTAM-ын үйлчилгээ
  • Нисэхийн мэдээллийн эмхэтгэлийн (AIP) үйлчилгээ
  • Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ
  • Нисэхийн тоон мэдээллийн үйлчилгээ
  • Нислэгийн зургийн үйлчилгээ
  • Аэродромын нислэгийн хөдөлгөөний мэдээ зохицуулалтын үйлчилгээ (шилжүүлсэн эрх)