1994 оноос өмнө Агаарын хөдөлгөөний албаны телеграфийн холбоочид Оросоос ирдэг NОТАМ мэдээг морзоор хүлээн авч, ээлжийн ахлагч нарт танилцуулдаг байсан байна. 1994 оны 8-р сарын 1-нээс НХУҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний албаны дэргэд NОТАМ-ын тасаг байгуулагдаж, тасгийн даргаар Д.Туяат, мэргэжилтнээр М.Мэндбаяр, Ц.Болормаа, операторчаар П.Ариунгэрэл нар ажиллаж байсан нь одоогийн НМҮА-ны анхдагчид юм. NOTAM-ын тасаг нь гадаад орнуудаас AFS, SITA сүлжээгээр ирсэн NОТАМ-уудыг шүүж аван тайлж, бүртгэл хөтлөн хадгалах, NОТАМ код товчлолуудыг орчуулах тайлах ажлуудыг хийж байжээ.
Түүхэн замнал
-
2021 Он
Aeronautical Chart 1:500 000
Ерөнхий зориулалтын нислэгийн үйл ажиллагаанд ашиглах Aeronautical Chart 1:500000 масштабтай зургийг боловсруулж, баталгаажуулан, Монгол Улсын AIP-аар мэдээлэн түгээсэн.
-
2020 Он
WAC 1:1 000 000
Монгол Улсын World Aeronautical Chart 1:1000000 масштабтай зургийг боловсруулж, баталгаажуулан, Монгол Улсын AIP-аар мэдээлэн түгээсэн.
-
2019 Он
Wizard Portal
Монгол Улсын AIP-ын үйлчилгээнд Wizard Portal програмыг нэвтрүүлсэн.
-
2018 Он
AIS Mongolia application
Нислэгийн гүйцэтгэлийн мэдээлэл, Монгол Улсын eAIP, NOTAM, Цаг уурын мэдээг багтаасан AIS Mongolia ухаалаг утасны application гаргасан
-
2017 Он
Standardized Training Packages (STP)
Aeronautical Information Management (AIM) Specialist 021/122/AIS SPC стандарчилагдсан сургалтын багц (STP) боловсрууулсан.
-
2016 Он
MNS ISO 9001:2016
Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 хэрэгжүүлж, гэрчилгээжсэн.
-
2015 Он
eMAP
Электрон нислэгийн зургийн систем (eMAP)-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
-
2014 Он
ИНД-173
Нислэгийн журмын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий Иргэний нисэхийн дүрэм 173-аар гэрчилгээжсэн.
-
2013 Он
AAITF8
Нисэхийн мэдээллийн үйлчилгээнээс нисэхийн мэдээллийн менежментэд шилжих олон улсын 8 хурлыг өөрийн эх орондоо анх удаа зохион байгуулсан. Электрон газрын гадарга болон саадын өгөгдлийн сан (e-TOD), электрон зургийн автомат систем (e-MAP/CHART), интернет үйлчилгээ, програм хангамжуудаа танилцуулсан.
-
2012 Он
New Flight Plan Format
Нислэгийн төлөвлөгөө ба НХҮ-ний мэдээний шинэ форматыг хэрэгжүүлсэн.
-
2011 Он
MNS ISO 9001:2010
Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж MNS ISO 9001:2010 гэрчилгээ авсан.
-
2010 Он
eAIP
Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн автомат систем (eAIP)-ийг танилцуулсан.
-
2009 Он
MNS ISO 9001:2001
Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж MNS ISO 9001:2001 гэрчилгээ авсан.
-
2008 Он
eAIS
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний автомат систем (eAIS)-ийг танилцуулсан.
-
2006 Он
ИНД-175
Иргэний нисэхийн дүрэм 175-аар гэрчилгээжсэн.
-
2002 Он
Бие даасан
Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба дахин бие даасан алба болсон.
-
1999 Он
Харъяалал
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны харьяанд орсон.
-
1995 Он
Монгол Улсын AIP
Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл (AIP)-ийг боловсруулж эхэлсэн.
-
1994 Он
International NOTAM office
Монгол Улсын NOTAM-ын нэгж байгуулагдан, олон улсад бүртгэгдсэн.