1994 оноос өмнө Агаарын хөдөлгөөний албаны телеграфийн холбоочид Оросоос ирдэг NОТАМ мэдээг морзоор хүлээн авч, ээлжийн ахлагч нарт танилцуулдаг байсан байна. 1994 оны 8-р сарын 1-нээс НХУҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний албаны дэргэд NОТАМ-ын тасаг байгуулагдаж, тасгийн даргаар Д.Туяат, мэргэжилтнээр М.Мэндбаяр, Ц.Болормаа, операторчаар П.Ариунгэрэл нар ажиллаж байсан нь одоогийн НМҮА-ны анхдагчид юм. NOTAM-ын тасаг нь гадаад орнуудаас AFS, SITA сүлжээгээр ирсэн NОТАМ-уудыг шүүж аван тайлж, бүртгэл хөтлөн хадгалах, NОТАМ код товчлолуудыг орчуулах тайлах ажлуудыг хийж байжээ.
Түүхэн замнал
-
2021 Он
Aeronautical Chart 1:500 000
Ерөнхий зориулалтын нислэгийн үйл ажиллагаанд ашиглах Aeronautical Chart 1:500000 масштабтай зургийг боловсруулж, баталгаажуулан, Монгол Улсын AIP-аар мэдээлэн түгээсэн.