БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Нисэхийн аюулгүй ажиллагаа, тогтмолжилт, үр ашигт шаардлагатай мэдээлэл/өгөгдлийн урсгалаар хэрэглэгчийг ханган ажиллаж, нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр Ази номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагын хэмжээнд тэргүүлэгч байна.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БОДЛОГО
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба нь Ази-Номхон далайн бүсийн ижил төстэй байгууллагуудын хэмжээнд тэргүүлэгч байж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, тэдгээрийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, чанартай нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангахын төлөө:
ICAO-ын стандарт, зөвлөмж болон үндэсний эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө
Аюулгүй байдлын удирдагын тогтолцоо болон Чанарын менежментийн тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, хадгалж, сайжруулна
Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ; Аюулгүй байдлын соёлыг бий болгож дэмжиж ажиллана
Шийтгэлгүй мэдээллийн систем (Just Culture)-ийг үр нөлөөтэй хэрэгжүүлнэ
Нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирох нөөцөөр хангана
Дэвшилтэт техник, технологи ашиглан нисэхийн мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулна
2024 ОНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН ЗОРИЛТУУД
Нислэгийн төлөвлөгөө (FPL)-ний тохирлын хэмжээг 98.0% байлгах
Хөөрөлтийн мэдээ (DEP)-ний тохирлын хэмжээг 99.5% байлгах
Буултын мэдээ (ARR)-ний тохирлын хэмжээг 99.8% байлгах
А серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 96.5% байлгах
С серийн NOTAM-ын тохирлын хэмжээг 97.5% байлгах
SNOWTAM-ын тохирлын хэмжээг 96.0% байлгах
PIB-ны тохирлын хэмжээг 97.0% байлгах
AIRAC тогтолцоогоор түгээгдэх бүтээгдэхүүний 80%-ийг цаг хугацааны хоцрогдолгүй гаргах
Зөвшөөрөл олгодсон түүхий өгөгдлийн тохирлын хэмжээг 98.0% байлгах
AIP-ын үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 5% бууруулах
Нислэгийн зургийн үйлчилгээний хүрээнд боловсруулагдах бүтээгдэхүүний төслөөс илрэх үл тохирлын хэмжээг 5% бууруулах
Цахим хуудасны ажиллагааг 99.6% байлгах
НМҮ-нд ашиглах програм хангамж (Нислэгийн гүйцэтгэл бүртгэлийн програм, Үл тохирлын програм, Raw Data, AIS systems)-ийн ажиллагааг 99.6% байлгах
Баталгаажсан бүтээгдэхүүнээс илрэх үл тохирлын хэмжээг 10% бууруулах
НМҮ-ний ажилтнуудын 97% нь ажлын байранд ажиллах эрхээ цаг хугацаанд нь сунгуулах